Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт болдог. Өнөөдрийн 25 дугаар хуралдаан 10.00 цагт эхэлж, цаг үеийн асуудлууд хэлэлцэнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Тодруулбал,
- “Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 2025 оны 119 дүгээр тогтоолын хавсралт
- “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарМонгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар
- Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг 32 асуудал хэлэлцэх гэнэ.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан юм. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх талаар эргэн мэдээлэх болно.