ШУУД: Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.06.04/ 11.00 цагт эхэлсэн.

Засгийн газрын хуралдаанаар:  

  • Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаврын талаар зэрэг 28 асуудал хэлэлцэнэ.

Сануулахад: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд зааснаар Итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-д оруулсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж, нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжээгүй.

Иймд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд огцорч, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эрх зүйн орчин бүрдсэн.

Эрх баригч МАН Бага хурлаа хуралдуулж, дараагийн Ерөнхий сайдыг тодруулах бөгөөд Үндсэн хуульд заасны дагуу энэ Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар дараагийн Ерөнхий сайдыг томилох хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.