Долоо хоногийн өрнийн зурхай (2025.VI.09-VI.15)

ХОНЬ

Энэ долоо хоногт ажилдаа зөв хэмнэл нэвтрүүлэхэд тохиромжтой. Харилцаанд өөрчлөлт илэрнэ. Хуучин хайрын харилцаа танд ирээдүйдээ итгэлгүй байдал авчирч байгаа бол түүнийг таслахаас бүү ай. Гэр бүлтэй хүмүүс тааламжтай, тайван харилцаатай байхыг хичээ. Ганц бие хүмүүс гэр бүл зохиох талаар бодохыг зөвлөж байна. Өөрийгөө танин мэдэх, ирээдүйн зорилгоо тодорхойлох хүсэл төрнө. Танаас хамаарахгүй бэрхшээл саад гарч бага зэрэг сэтгэлээр унах бололтой. Зарим үед бүхнийг зүгээр л хойш тавихад гэмгүй. Гэхдээ хэт зөнд нь хаялгүй өөр сонирхолтой зүйлээр оролдоод үзэхэд гэмгүй. Өөрийн дуртай зүйлд хүч чармайлтаа зориулахад таатай байх болно. Уран бүтээлч хүмүүс амжилттай байж чадна. Тогтвортой сууж анхааралтай ажиллахгүй бол сэтгэл санаа тогтохгүй бололтой. Боломжтой бол чухал шийдвэр гаргалгүй хойшлуул. Буруу шийдвэр гаргавал цаашид ажлын байранд таагүй хандлага гарна. Хамт олонтойгоо хэт хувийн асуудлаа хуваалцах хэрэггүй. Хэт их баярлах, зугаацаж наргиж болохгүй. Шинэ ажил хэргийн холбоо байгуулах талаар эртнээс судалж төлөвлөгөө гарга. Ажил амралт хэрхэн зөв хослуулахаа судлахад тохиромжтой.

ҮХЭР

Энэ долоо хоногт эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад хойрго хандаж болохгүй. Буруу зуршлаа хаяж, эрүүл амьдрах хэв маягийг мөрдвөл өвдөхөөс сэргийлж чадна. Гэр бүлийн маргаан асуудал санаснаас төвөгтэй байж магадгүй. Гэхдээ танд өөрийн гаргасан алдаагаа засах боломж олдоно. Дуусгалгүй орхисон ажлуудаа гүйцээж хийхийг хичээ. Харин ямар нэгэн шинэ ажил, төсөл эхлүүлэхээсээ татгалз. Ажил хэрэгт санал зөрснөөс болж нэлээд төвөг учирна. Мэргэжлийн чиглэлээр шийдвэр гаргахдаа сонор сэрэмжтэй бай. Амжилт олох боломжгүй гэж тооцож байсан ажлаа барьж авахаас татгалз. Учирч болзошгүй аюулын тухай ямар шинж тэмдэг урьдчилан мэдэгдэнэ. Анхаарал болгоомжтой бай. Алдаа гаргах магадлалтай. Долоо хоногийн дунд үдээс хойш уран бүтээлтэй холбоотой ямар ч үйл ажиллагаанд таатай байна. Мөн худалдаа наймааны ажил ч амжилттай сайн байх магадлалтай. Од эрхсийн нөлөөгөөр таны санхүүгийн асуудал таатай байх болно. Чухал гэрээ хэлэлцээр байгуулах, алдар нэр олох төлөвлөгөө зохиоход тохиромжтой үе. Тохиолдлын хүмүүстэй харилцаа холбоо бүү тогтоо.

ИХЭР

Энэ долоо хоногт ур чадвараа мэдрүүлэх боломж болон ажил мэргэжлийн амжилт нь албан тушаал дэвших асуудалд таатай нөлөөлнө. Гэхдээ санал зөрөлдөөн ч үүсэх магадлалтай. Та ямар нэгэн худал амлалт, хууран мэхлэгчдийн нөлөөнд автаж болзошгүй. Бага зэрэг сүсэг бишрэл илүүдэхгүй. Хэцүү байсан ч урсгалаар нь бүгдийг оромдож цаг нөхцөөж болохгүй. Тэгвэл олдсон боломжоо алдана. Олон хүнтэй харьцах ажилтай хүнд шинэ төсөл төлөвлөгөө нь сэтгэлд нийцнэ. Бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч хүмүүс зөв мэдээллийг дагавал амжилттай байна. Амьдралын бүхий л хүчин зүйлийг хяналтдаа авч чадна гэж өөрийгөө хэт өндөр үнэлэх хэрэггүй. Тохиолдлын хүмүүс болон ажлын түнштэй сөргөлдөөн үүсэж болзошгүй. Хүнд сурталтай тэмцэхэд хэцүү байна. Зарим албан тушаалтнуудын зүгээс танд дарамт үзүүлнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаанд амжилт олох болно. Долоо хоногийн сүүл рүү ашигтай мэдээлэл олж авч цаг алдалгүй өвөрмөц шийдвэр гарга. Та өөрөө ч гайхахаар ухаалаг шийдвэр гаргаснаар боломжийн орлого олно. Олон хүнтэй уулзах бөгөөд хувийн амьдралд нааштай өөрчлөлт гарна. Та аль болох хүмүүсийг өөртөө татах хэрэгтэй.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт холбоо харилцаандаа шударга хандах хэрэгтэй болно. Шинэ төсөл боловсруулах бол мэргэжлийн хүний зөвлөгөөг авах нь тохиромжтой. Төлөвлөгөө хэрэгжихийн тулд өөртэйгөө сайн ажиллах хэрэгтэй. Хий хоосон хүсэл мөрөөдлөө хэт их бодохоос зайлсхий. Аливаад өөрийн үзэл бодлоор хандах гээд дутагдлаа ил гаргаж харуулж магадгүй. Ажил хэрэгт үнэт цаг, сайхан боломжийг дэмий бүү алд. Архаг хууч өвчин хөдлөх, амьсгалын замын эрхтэн өвчилж болзошгүй байна. Ажлын ачаалал хэтрэхээс болж эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Аж ахуйн асуудлаа шийдэж чадна. Бизнес амжилттай байна. Үр бүтээл гаргахад тохиромжтой цаг. Байр суурь өсөн нэмэгдэж алдар нэрийг олно. Ирж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Өөрийнхөө нийгэмд эзлэх байр сууриа тодорхойл. Гэрээ хэлэлцээрүүд маш амжилттай болно. Хамтрагч талууд хэл амаа түргэн ололцоно. Долоо хоногийн сүүл рүү элдэв уур уцаар төрж, тогтворгүй байдал үүснэ. Өөрийгөө хэт хүчлэхээргүй ажиллах хэрэгтэй. Санамсаргүй байдлаар эвгүй байдалд орж мэднэ.

АРСЛАН

Энэ долоо хоногт ихэнх хүмүүсийн хайр сэтгэлийн романтик харилцаа өөрчлөгдөж магадгүй. Харилцаа гүнзгийрч дотносохын тулд илүү уян хатан байх хэрэгтэй. Хосууд хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх ямар нэг арга санаачил. Эрүүл мэндээ анхаар. Янз бүрийн эрүүлжүүлэх арга хэмжээг авч, өөртөө анхаарал тавь. Од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж хий хоосон зүйлийн араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Мөн танд ирж байгаа мэдрэмж дохио бүрийг сайн сонс. Саад бэрхшээл санаснаас их гарч мэднэ. Биелэхгүй байх магадлалтай ажлыг хийх гэж төлөвлөсний хэрэггүй. Төлөвлөгдөөгүй зардал гарах магадлалтай байна. Олон нийтийн үйл ажиллагаа эргэн тойронд өрнөнө. Бусдаас ялгарах хүсэл тэмүүлэл бий болох магадлалтай. Гэхдээ өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлэх цаг үе. Бусдын эрх ашгийг хөндөх байдал нэлээд гарна. Дотоод бодол санаагаа хүн бүрд ил гаргахаас зайлсхий. Долоо хоногийн төгсгөлд амгалан тайван байдал, сайн сайхан давамгайлах хандлагатай.

ОХИН

Энэ долоо хоногт оюун ухааны түвшин, дур татам байдал өндөр байна. Эргэн тойрныхоо хүмүүст эерэг нөлөө үзүүлнэ. Зөв хүсэл тэмүүлэл нь ажил хэрэг болон хайрын харилцаанд амжилт авч ирнэ. Танилын болон хамтын ажиллагааны хүрээллээ бэхжүүл. Найз нөхдийн харилцаанд асуудал гарна. Бүрэн дүүрэн ойлголцож чадахгүй байх. Энэ үед хэрвээ өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Ажил дээр гарсан өөрчлөлт шинэ боломж нээснээр цаашид урт хугацааны туршид таны байр суурь өсөх боломжтой. Бүтээлч идэвх, шинийг сэдэх ур чадвар нэмэгдэх болно. Санхүүгийн бүх асуудалд гаргасан төлөвлөгөөнөөсөө хазайж болохгүй. Хайнга зан эсвэл сэтгэл хөдлөл зэргээ оюун ухаанаараа залах хэрэгтэй байж мэднэ. Таны итгэлтэй хүн санаа бодлыг тань сонсолгүй, өөрийнхөөрөө зүтгэж мэднэ. Таалагдахгүй үзэл бодлоо тулгаснаар үл ойлголцол үүсэж магадгүй. Хэн нэгэн хүний явуулга хорон санаа үүнд нөлөөлж байж болно. Асуудалд хэт нэг өнцгөөс хандахгүй, уужуу тайван байхыг хичээ. Долоо хоногийн сүүл рүү ажил хэргийн ахиц зогсонги байдалд орж ч мэднэ.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт таны ажил хэрэг болоод хувийн хэрэгцээнд ихээхэн зардал шаардана. Амгалан тайван байхгүй бол гэнэтийн хямрал эрүүл мэндийг муутгах магадлалтай. Хэрвээ халдварт өвчин тусвал яаран шийдвэр гаргалгүй, сайн судалж зөв эмчилснээр аажмаар эдгэнэ. Зарим таагүй явдал таны ажилд огт хамаагүй болохоор харьцангуй тайван байж болно. Та шинэ нээлт хийх чадвартай байна. Өөрийн бүтээн туурвих ур чадвараа нээнэ. Амжилтад хүрэхийн тулд цаг ямагт урагш тэмүүл. Түүнд хүрэх зам тийм ч хялбар биш гэдгийг мартаж болохгүй. Шаардлагатай бол төлөвлөгөөгөө өөрчил. Энэ нь танд ачаалал нэмэх ч ирээдүйд амжилт авчирна. Олны анхааралд өртөх зарим нэг үйл явдал болж магадгүй. Бусад хүмүүс таны авьяас чадварыг шагшин гайхна. Гэхдээ сайшаал магтаалд хамаагүй хөөрч болохгүй. Бичиг баримт цэгцлэх, гарын үсэг зурах ажилтай холбоотой хүмүүс үйл ажиллагааныхаа утга учир, үр дүнг сайн тооцоол.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт олсон орлогоо урсгал зардалдаа л зарцуулах бололтой. Өр зээлээ төлөх шаардлага гарч мэднэ. Санамсаргүй үйл ажиллагаанд өртвөл таны ажилд төвөг л удна. Ажил хэргээ урьдын төлөвлөснөөр явуулахыг хичээ. Хамт олны дундаас зарим нэг үйл ойлгогдох байдал илрэх боловч та бусдад итгэж болно. Гэхдээ бусдад биелэгдэшгүй амлалт бүү өг. Эргэн тойрныхондоо шударга хандаж, асуудлыг бүү бөөрөнхийл. Яриа хэлэлцээр болон хийх гэж буй зүйлдээ нь анхаарлаа сайн хандуул. Олон хүмүүстэй харилцаа холбоо тогтоох магадлалтай. Эерэг уур амьсгал эргэн тойрны хүмүүст хэзээ ч мартахгүй дурсамж үлдээх бололтой. Энэ үед таны эрүүл мэнд өөрийн тань гарт бүрэн байна. Тайван байх хэрэгтэй. Хэтэрхий ачаалалтай ажил бүү хий. Залуу хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх тул гэнэтийн хайр дурлалтай учирч мэднэ. Долоо хоногийн сүүл рүү санамсаргүй эсвэл удаан уулзаагүй зочин ирвэл гайхах хэрэггүй. Бусдыг өөрийн ур чадвараар гайхуулах боломж гарч ирнэ. Хувийн харилцаа илүү мэдрэмжтэй бөгөөд уян хатан байхыг шаардаж мэднэ.

НУМ

Энэ долоо хоногт зарим нөхцөл байдлыг харгалзан үзэж чухал арга хэмжээнүүдийг хойшлуул. Уян хатан бай. Бусдын хандлагаас болгоомжил. Өөрийн сул талыг сайн хянавал хувийн амьдралд хүндрэл гарахгүй. Муу хүмүүсийн арга мэхэнд автахаас болгоомжил. Аз турших арилжаа наймаа бүү хий. Уран бүтээлийн хувьд азтай байх болно. Зарим нөхцөл байдалд жинхэнэ ёсоор үлгэрийн мэт байж ч магадгүй юм. Гэхдээ та өөрийн үүргийг амжилттай гүйцээсэн тохиолдолд л энэ бүхэн утга учиртай байх юм. Гэр бүлийн харьцаанд харилцан итгэлгүй байдал муу үр дагавар авч ирнэ. Хуучин харилцаанаас болж үл ойлголцох гарахаас болгоомжил. Гэрээ хэлэлцээр байгуулах болон харилцаа холбоо тогтооход тааламжтай мөч тохионо. Дарга удирдлагуудтайгаа хэл амаа олж чадна. Удахгүй албан тушаал ахих боломжтой. Долоо хоногийн сүүлээр өөрийгөө бусдад таниулах гэж буй бол энэ үеийг ашигла. Нарийн бодож, эргэлзэж байсан шийдвэрээ гаргахад алдах зүйлгүй. Гэнэтийн учралд бэлэн байх хэрэгтэй. Үгүй бол та эвгүй байдалд орно.

МАТАР

Энэ долоо хоногт таны амьдралд маш том байр суурь эзлэх хүнтэй учирч болзошгүй. Янаг амрагийн харилцаа илүү найдвартай бөгөөд тогтвортой байж чадна. Хэрэв та амьдралын нөхцөлөө сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж амжаагүй байгаа бол одоо үүнийг хийхэд таатай цаг нь болжээ. Орлого мөнгө олох шинэ санаа олно. Гарах эрсдэл, олох ашгийг талаар сайн судалгаа хийж, зөв сонголт хийвэл амжилт олох магадлалтай. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэхэд таатай үе. Итгэлтэй найз нөхдийнхөө тус дэмийг ашигла. Ажил амьдралаа өөр өнцгөөс харахыг хичээ. Сайхан мөрөөдөл ихэнхдээ хий хоосон байх ч заримдаа тулгамдсан асуудлынхаа шийдвэрийг олоход тусална. Бусдад зориулж байсан халуун сэтгэлийнхээ үр шимийг үзнэ. Таны ур чадвар сайн байсан ч илүү анхааралтай байхыг од эрхэс сануулж байна. Дотоод мэдрэмж чухал өдөр. Ойр дотнын хүн тань бэлэг хүлээж байна. Эргэн тойрондоо аль болох эерэг уур амьсгал түгээхийг хичээ.

ХУМХ

Энэ долоо хоногт ажил хэрэг шийдэмгий үйлдэл хийхийг шаардана. Харин эрх мэдэлтэй хүмүүстэй харьцах бол болгоомжтой бай. Нөлөө бүхий хүнтэй харьцах харилцаа таны хувьд чухал байна. Элдэв будилаан, ов зальтай тулгарах боловч од эрхсийн нөлөөгөөр байдал эргээд хэвэндээ удахгүй орох байх. Алсын хараатай байж, амьдралын асуудлаа зөв зохицуул. Тооцоотой бай. Өөрт байгаа мэдээллээ эмхэлж цэгцлээрэй. Хийхэд хэцүү байсан зүйлүүдийг дахин судалж үз. Санаа зовоосон асуудлууд, шалтгаангүй айдас түгшүүр таныг тайван амьдрахад саад болно. Өөрийн болон гэр бүлийнхээ хүмүүсийн эрүүл мэндийг хамгаал. Элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийл. Өөрийнхөө мөрөөдөлд хэт автан дотнын хүмүүсээсээ биелүүлж чадахгүй зүйлийг нь бүү шаард. Хайртай хүнээсээ хайр сэтгэлийг хүсэмжлэх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна.

ЗАГАС

Энэ долоо хоногт од эрхэс ихэнх хандлагыг бүрхэг байлгах бололтой. Албан тушаалын байдал өөрчлөгдөх магадлалтай. Энэ нь танд таалагдахгүй байж магад. Үүнээс болж хамт олон болон дарга удирдлагатайгаа сөргөлдөнө. Өөрийн байр сууриа шийдвэртэй хамгаал. Төр захиргааны байгууллагад хандахад амжилттай бус. Тэр тусмаа бичиг баримттай холбоотой асуудлуудад хөндлөнгөөс тусламж авч чадахгүй. Шинэ ажил бүү эхэл. Чухал шийдвэр бүү гарга. Гэрээ хэлэлцээр байгуулахаас өмнө бичиг баримтаа сайн цэгцэл. Алхам алхмаар аар саар ажлуудыг нугал. Төлөвлөж байсан зүйлээ л худалдан ав. Гэр бүлийн асуудалд хүндрэл үүсэж, хайртай хосууд муудалцаж магадгүй. Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Бүх зүйлийг хугацаанд нь хийх хэрэгтэй. Азтай мөч тохиовол тэр ховор боломжийг бүү алд. Та аль болох тогтвортой, найдвартай харилцааг сонго. Долоо хоногийн сүүл рүү уран бүтээлч хүмүүст алдар хүнд ирэх бололтой. Мөн албан тушаал ахих ч магадлал нэмэгдэнэ. Бүх нөхцөл байдалд тэвчээртэй байх нь зөвдөнө. Ямар ч ажил эхлэх байсан дүн шинжилгээ хийж, баримтуудыг харьцуулах нь тохиромжтой.