Ч.Хүрэлбаатар: МАН-ын Удирдах зөвлөл Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжсэн

МАН-ын Удирдах зөвлөл Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад дэмжсэн гэдгийг УЗ-ийн гишүүн Ч.Хүрэлбаатар хэллээ.

Тэрбээр “2016 оноос хойш анх удаа хүчтэй сөрөг хүчинтэй болж байна. Хүчтэй сөрөг хүчинтэй ажиллана гэдэг бол эрүүл процесс. Онцгой эв нэгдлийг хангаж ажиллах ёстой. Засгийн газар УИХ-аас бүрэлдэх нь зүйтэй. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэ байна. Төсвийн орлого бүрдэхгүй байна. Нэлээд хэмжээний зээл авах хэрэгтэй байна. Тэгэхээр үүнээс эхлэх ёстой. Валютын нөөц буурч байна. Энэ зэргээс эхлээд анхаарах нь зүйтэй. 14 мега төслийг эргэн харах ёстой. Засгийн газрын сайд нарыг томилох асуудал бол Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. МАН-ын Бага хурлын шийд гараагүй байхад үүнийг ярих эртэднэ” гэлээ.