Онцгой байдлын албанд өчигдөр дараах гал түймрийн дуудлагууд иржээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын “Prius Alpha” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр давхрын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 110 иргэнийг гаргасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 20 метр урт хашаа, 380 вольтын хүчдэлийн цахилгааны тулгуур багана шатаж байсныг ажиллаж унтраасан.
Эх сурвалж: ОБЕГ