ТАМХИНЫ ЦЭГИЙН МЭДЭЭ: Г.ЗАНДАНШАТАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗАР “ЗУНЫ ЗУГАА” ТӨДИЙ ЮУ?

Шинэ eрөнхий сайдад нэр нь тодроод буй Г.Занданшатар Бурхан багшийн их дүйчсэн өдрөөр ажлаа авна хэмээн өнөөдөр төрийн ордныг бужигнуулж буй яриа төрийн ордны тамхины цэгт өрнөсөн.

Гэвч ТББХ хуралдах ирц бүрдээгүй учир УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл хуралдаж чуулганы хуралдааныг хойшлуулсан.

Г.Занданшатарын хувьд хүссэн өдрөө ажлаа авна гэж байгаа боловч түүнийг УИХ-ын чуулганаар дэмжих эсэх нь тодорхойгүй байна.

Өнөөдөр ТББХ хуралдаж чадаагүй учир нь АН-ын бүлгээс түүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байнгын хорооны хуралд оролцоогүйн улмаас ирц хүрээгүй юм.

Түүнийг ганц АН-ын гишүүд биш УИХ-д суудалтай улс төрийн намууд ч дэмжихгүй байх магадлалтай байна.

Дэмжсэн ч нээх удаахгүй “Зуны зугаа” төдий гэх яриа ч чих дэлсээд авав.

Мөн түүнчлэн МАН-ын залуус ч итгэл үзүүлэхгүй байх магадлалтай байгаа гэх мэдээлэл тамхины цэгт гараад амжина лээ. Учир нь МАН-ын бага хурлаар 60, 70 оныхон түүнийг дэмжээд 80-аад оны залуус нь дэмжээгүй гэх мэдээлэл ч бий.

80-аад оны залуусын төлөөлөл Г. Тэмүүлэн заалнаас нэрээ дэвшүүлсэн нь ч учиртай байсан юм билээ.

Түүнийг залуухан нууц амрагтай талаарх мэдээллийг ч намын нөхөд нь сошиал орчинд илүү түгээж байгаа гэх мэдээлэл байна.

Ямартаа ч ирэх пүрэв гаригт түүнийг eрөнхий сайдаар томилох эсэх нь шийдэгдэнэ.

Тэрбээр шинэ засгийн газрыг тэргүүлвэл “Зуны зугаа” болох уу, улс орны гацсан олон асуудлыг шийдвэрлээд явах уу гэдгийг цаг хугацаа харуулах буй за.

Д.Гэрэл