Лавай захын уулзвараас Алтарганы уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Хан-Уул дүүрэг, 2, 3-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, Лавай захын уулзвараас Алтарганы уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.

Зам хаах хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 10 өдөр 00:00 цагаас

Зам нээх хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 13 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.