УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр /2025.06.12/-нд 10:00 цагт хуралдана. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид Даваа гаригт /2025.06.08 хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д орууллаа.
МАН-ын долдугаар Бага хурлаас тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох дээрх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Улмаар Даваа гаригийн УИХ-ын ээлжит бус чуулганыг 20:00 цагт хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн саналыг хэлэлцүүлэх тов тогтоод байсан юм. Тэгвэл уг асуудлыг Ардчилсан намын бүлэг Пүрэв гаригт буюу өнөөдөх хуралдаж хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх хуулийн заалттай учир өнөөдөр ТББХ-ны хуралдааныг /10:00/ цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн юм. ТББХ-ны хуралдааны дараа Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.