ЦЕГ: Алга болсон хүүгийн нас барсан шалтгааныг тогтооно

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрээс 2025 оны зургадугаар сарын 1-ний өдөр оршин суугаа газраасаа алга болсон иргэн Б-г 2025 оны зургадугаар сарын 11-ний өдөр Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээс нас барсан байдалтай олдсон. Цагдаагийн байгууллагаас нас барсан шалтгааныг тогтоох чиглэлээр холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар мэдээллээ.