Хайрын дууч тодотголтой дуучин С.Сэрчмааг СӨХ-ийн төлбөрөө төлдөггүй талаар эх сурвалж өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр “СӨХ-ийн төлбөрөө төлөхгүй өчнөөн сар жил унждаг байж л, Соронз дээр гарчихаад байх юм…Ийм бэртэгчин зантай хүмүүс бас л…” гэжээ. Мөн постын доторх сэтгэгдэлд тэр хүн нь дуучин С.Сэрчмаа болохыг тодотгожээ.
Харин уг постод дуучин бүсгүй маань хариу өгөөгүй л байна.