“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат элэгний хатууралаар оношлогдож, эхнэр нь буюу “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай донор болж хүндхэн мэс заслын ард гарсан.
Гэвч хагалгааны дараах эмчилгээнд 140 орчим сая төгрөг дахин хэрэг болоод буй.
Тэгвэл аялагч Г.Ганхүү, “Никитон” хамтлагийн Цогоо нар Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарыг эргээд иржээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичиж, хандивын аянд нэгдэхийг уриалсан байна.
Тэрээр “Өнөөдөр Цогоо бид хоёр Чинбаа, Сарнай нарыгаа эмнэлэгт эргэж очлоо. Маш том хагалгааг даваад гарсан гэхэд бодож байснаас тун давгүй шүү. Одоо хагалгааны дараах эмчилгээ тун чухал гэнэ. Хандиваа битгий зогсоогоорой манайхаан PLEASE.
Чинбаа маань болохоос болохгүйг хүртэл өөрөө зүтгэсэн байна шүү уг нь. Хоёр найздаа аз жаргал сайн сайхныг хүсье” гэжээ.