Тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгойгоор зорчуулна

Хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачаалал ихсэж байгаа тул зохицуулалт хийх зорилгоор наймдугаар сарын 25-наас эхлэн дугаарын хязгаарлалт хийх болжээ. Харин есдүгээр сарын 1-нд бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийх юм байна. Дээрх шийдвэрийг өнөөдөр  нийслэлээс танилцуулах аж.