Он гарсаар 5 хүүхэд гэрийнхээ цонх, тагтнаас унаж амь насаа алджээ

Өнгөрсөн долоо хоногт БЗД_ СБД-т бага насны 2 хүүхэд цонхоор унаж амь эрсэдсэн тохиолдол гарсан.  Он гарсаар 8 сарын хугацаанд эцэг эх нь гэрт нь үлдээгээд явсан хойгуур нийт 5 хүүхэд цонхоор унаж амиа алдсан гэх харамсалтай тоо баримт байна.

Тиймээс цонхондоо зориулалтын хаалт хийхийг мэргэжлийн байгууллагынхан зөвлөж байна.

Мөн гэртээ ганцаараа үлдсэн хүүхэд гэрийнхээ хаалгыг түгжээд онгойлгож өгч чадахгүй байна гэх дуудлага мэдээлэл ч ирдэг аж.