“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ – ЗАЛУУЧУУДЫН СОЁЛЫН ӨРГӨӨ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас зохион байгуулж буй энэхүү өргөөнд “Залуу гэрэл зурагчдын холбоо”, “Монголын Скаутын Холбоо”, “Пластик центр ХХК” зэрэг байгууллагууд соёлын олон талт арга хэмжээг фестивалийн гурван өдрийн турш зохион байгуулна.
Хөтөлбөрт уран бичлэг, quiz night, үндэсний соёлын загварын шоу, нээлттэй ярилцлага болон үндэсний тоглоом, наадгай зэрэг 20 орчим арга хэмжээ багтжээ.
“Нүүдэлчин”дэлхийн соёлын фестивалийг зорин ирэх та бүхэн Залуучуудын соёлын өргөөнд саатаарай.