“Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр үндэсний сур харваа, шагай харвааны медальтнууд тодрох бол үндэсний бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат түрүүлж, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Д.Баасандорж, улсын начин Д.Төрболд нар шалгарлаа.
Тус фестивалийн өнгөрсөн жилийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж байв.