ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан томиолдол 13482 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13482 болжээ.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13466, гэрээр эмчлүүлж буй 3, эмнэлэгт 2  , нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5050 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3098, 5-9 насны 1736 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.