“НҮҮДЭЛЧДИЙН ЕРТӨНЦ: ТҮҮХ, ӨВ, СОЁЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестивалийн хүрээнд монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, хэтдээ нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилгын дор “НҮҮДЭЛЧДИЙН ЕРТӨНЦ: ТҮҮХ, ӨВ, СОЁЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Уг хуралд Монгол, Их Британи, Бүгд Найрамдах Киргиз улс, ОХУ-Бүгд Найрамдах Буриад улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын эрдэм шинжилгээний 11 байгууллагын төлөөлөл болох 12 судлаач илтгэл хэлэлцүүлэх юм.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байна.

Огноо: 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр (Лхагва гараг) 10:00 цагаас

Хаана: Чингис хаан Үндэсний музейн IV давхрын хурлын танхимд.