Өнөөдөр хуваарьт ёсоор 10.00 цагаас УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдахаар товлогдсон. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахааргүй болжээ. Учир нь тус намын аймаг, дүүргийн намын дарга, ҮБХ-ны гишүүдийг сонгох дотоод сонгууль нь явагдаж буй тул АН-ынхан орон нутагт ажиллаж байгаа юм байна.
Сануулахад, ирэх дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан нам Их хурлаа хуралдуулахаар товлоод байгаа юм.