УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар өчигдөр /2026.03.22/ Бээжин хотод зочилсон.

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дэд дарга Чэнь Жөү нар угтан авав.