Хүн намын зөвлөл мэдээлэл хийнэ

Өнөөдөр 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдах талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Тэгвэл ХҮН намын зөвлөл сүүлийн өдрүүдэд нийгмийн анхааралд байгаа Туулын хурдны замын төслийн талаар мэдээллийг сонсохоор болсон байна. Тодруулбал:

-Туулын хурдны замын төслийн байгаль орчны нөлөөллийн талаар Усны газрын дарга З.Батбаярын мэдээлэл,

-Туулын хурдны замын төслийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайн танилцуулгыг сонсох аж.

Үүний дараа 12,30 минутаас мэдээлэл хийх аж.