Румд “Муурын Оскар” хэмээн нэрлэгддэг үзэсгэлэнтэй муур шалгаруулах олон улсын тэмцээн болжээ

Өнгөрсөн бямба гарагт /2026.03.21/ Румын улсын нийслэл Бухарест хотод “Муурын Оскар” хэмээн нэрлэгддэг үзэсгэлэнтэй муур шалгаруулах олон улсын тэмцээн болжээ.

Энэхүү тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 200 гаруй цэвэр үүлдрийн муур оролцсон байна. Муурууд улаан хивсэн дээр алхаж, тайзан дээр гарч үзүүлбэр үзүүлэхээс гадна фото авхуулах хэсэгт хэвлэлийнхний өмнө саатаж, яг л киноны “Оскар” наадам шиг зохион байгуулагджээ.

Тэмцээний British Shorthair үүлдрийн ангилалд “Кира Киралина” нэртэй муур тэргүүлж, шилдгийн шагнал буюу “Оскар”-ыг хүртсэн байна.