“Туулын хурдны замын ажил Туул голын усны түвшинд нөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй”

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах “Цэцэрлэгжилт” ХХК-ийн мод үржүүлгийн талбайд хотын дарга Х.Нямбаатар ажиллаж, Туул голын мод, бутыг нөхөөн сэргээх боломжтой эсэх талаар мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл хүргэлээ.

“Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ө.Магсаржав“Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ө.Магсаржав

Тэрээр “Голын сав дагаж голдуу бургас, улиас ургадаг. Бургас, улиас нь 2-3 жилийн дотор ямар хурдан ургадаг болохыг бодитоор та бүхэнд харуулъя. Бургас, хайлаас, улиасаар тогтохгүй чацаргана, моносыг ч голын сав дагуу ургуулах боломжтой байдаг. Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг.

Хамгийн гол нь усалгаа, арчилгаа сайн байвал Туулын бургас 5 жилийн дотор хангалттай нөхөгдөж ургана. Би 50 жил мод тарьж байна. Энд нийт гоёлын болон жимсний 20 гаруй төрлийн мод, бут, сөөг тарилаа. Улиас 100 гаруй мянга, хайлаас нэг сая гаруй, гоёлын моднууд ч тарьсан байна” гэв.

Усны инженер Ш.БаранчулуунУсны инженер Ш.БаранчулуунУсны инженер Ш.Баранчулуун “Туулын хурдны замыг барьснаар Туул голын ус ширгэхгүй. Туул голын ус дундаж урсцаар нэг секундэд 25-26 шоо метр ус өнгөрдөг. 1966 оны үерээр нэг секундэд 1580 шоо метр ус өнгөрсөн байдаг. Энэ үерээр усны түвшин өдөрт 1 метр 40 см-ээр нэмэгдэж байсан.

1000 жилд нэг удаа үер болоход Туул голын усны түвшин 5 метрээр нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд судалжээ. Туулын хурдны замыг барих явцдаа үерийн хамгаалалтын даланг мөн цоо шинээр барина. Улаанбаатар хотод 100 жилээс дээш хугацаанд нэг удаа тохиолдох үерээс Туулын хурдны замыг дагаж баригдах үерийн хамгаалалтын далангаар хамгаална. Учир нь Туулын хурдны зам үерийн далангаас 1 метр 40 см-ээр дээш баригдана.

Нэгдүгээрт, ирээдүйд үерийн эрсдэлээс сэргийлж, үерийн далангаа Туулын хурдны замтай хамт давхар шинэчилж байгааг ойлгох нь зүйтэй. Хоёрдугаарт, Туул голын усны 25 хувь нь хотоос маш алсаас буюу Хан Хэнтийн нурууны цэвдэгтэй хэсгээс эх авч урсдаг, 70 хувь нь хур тунадасны уснаас бүрдэж байгаа.

Туул голыг хур тунадасны горимтой гол ч гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Хур тунадас их, бага орсноос усны түвшин нь шалтгаалдаг гэж хялбараар ойлгоход болно. Тиймээс Туулын голын усны түвшинд Туулын хурдны зам нөлөөлөх ямар ч үндэслэл, боломжгүй юм” гэв.

Эх сурвалж: НЗДТГ