Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан /2026.04.03/

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлаад буй. Тус хуулийн төслийн агуулгад УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ гэх агуулгыг тусгаад байгаа юм. Өчигдөр УИХ-ын чуулганаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө АН-ын бүлгээс тус хуулийн төслийг яаралтай горимоор батлуулах шаардлагатай гэж үзсэний дагуу өчигдөр Даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлын товд оруулжээ. Ингэснээр өнөөдөр байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.