УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.07/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Ёс зүйн дэд хороо Дэд хороонд 2026 оны 1 дүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх 10.00 “Үндсэн хууль”
2 Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсох 13.30 “Үндсэн хууль”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хууль зүйн байнгын хороо · Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

10.00 “Их Эзэн Чингис хаан”
2 Эдийн засгийн байнгын хороо · Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.27-ны өдөр өргөн ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан асуултын хариуг хэлэлцэх

· Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
4 Төрийн байгуулалтын байнгын хороо · Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, Сонсгол даргалагчийг сонгох тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

15.00 “Их Эзэн Чингис хаан”

 


УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод