Долоо хоногийн өрнийн зурхай 2026.IV.20-26

Шинэ долоо хоногийн /2026.IV.20-26/ өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Энэ долоо хоногт бусадтай харилцах харилцаа хамгийн чухал сэдэв байх болно. Өнгөрсөн үеийн асуудлууд сөхөгдөж магадгүй ч энэ нь ирээдүйн алсын хараагаа тодорхойлоход тань тусална. Долоо хоногийн дундуур гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, сэтгэл санаагаа тайван байлгахад тохиромжтой. Энэ долоо хоногт сахилга баттай, бүтээлч байх тул ажил хэрэгтээ ахиц гаргах болно. Зарим зүйлд та хэт өндөр хүлээлттэй байна. Хэн нэгнийг юм уу, ямар нэг зүйлийг тавьж явуулахаас татгалзаж байгаа тань өөртөө итгэлгүй байдлаас үүдэлтэй байж магадгүй юм. Бусдын өмнө өөрийгөө өмгөөлөх шаардлага гарч магадгүй. Би төвтэй охины ордныхонд бардам зандаа хэт хөтлөгдөөд хэрэггүй гэж зөвлөе.

Үхэр 

Долоо хоногийн эхээр мөнгө санхүү болон эд материалын асуудал анхаарлын төвд орно. Долоо хоногийн дундуур найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, илүү гүн гүнзгий түвшинд ойлголцох нь танд таатай мэдрэмж төрүүлнэ. Гэр орондоо зочид урих эсвэл гэртээ ямар нэг хөгжилтэй зүйл хийцгээхэд тохиромжтой. Амралтын өдрөөр ч таны бүтээлч чадвар өндөр байна. Материаллаг байдлаас гадна үнэ цэнтэй мэдээлэл, сэтгэл санааны дэмжлэг, хайр хүндлэлийг бусдаас хүртэх болно. Мөнгө санхүү, элбэг дэлбэг байдал таныг чиглэж байна. Гэхдээ сайн сайхан бүхнийг хүлээж авахын тулд таныг хойш татаж буй зүйлсээс салах хэрэгтэй. Зөрүүд зангаасаа болоод буруудаж магадгүй.

Ихэр 

Долоо хоногийн эхээр нуугдмал авьяас чадвараа нээх болно. Таны удирдан чиглүүлэх чадвар тодорч, олны анхаарлын төвд байх болно. Гэр орноо цэгцлэх, хэрэгцээгүй зүйлсээ хандивлах зэргээр эд зүйлсдээ анхаарал хандуулбал зохилтой. Аливааг илүү нухацтай, хянуур төлөвлөх шаардлагатай. Хавар болоод амарч, эрч хүчээ нөхөх шаардлага гарч байгаа ч гэлээ баяр ёслол, олон нийтийн арга хэмжээнд уригдаж, очихоос өөр аргагүй болно. Дасан зохицох чадвар сайтай Ихрийн ордныхон амралт болон нийгмийн идэвхээ хослуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Айдсаа ялан дийлж, хувь заяаныхаа төлөө тэмцэгч бай. Амьдралыг үзэх үзлийг тань өөрчлөх үйл явдал тохиолдож магадгүй.

Мэлхий 

Долоо хоногийн эхээр найз нөхдийн харилцаа хамгийн чухал байх болно. Нөхөрлөл тань үнэнч, тогтвортой байна. Өнгөрсөн хугацаанд та хангалттай манлайлагч байсан бол одоо өөрийн байр суурь, амжилтаараа бахархах цаг иржээ. Долоо хоногийн сүүлээр шинэ түншлэл, хамтын ажиллагааны боломжууд нээгдэх төлөвтэй байна. Таны зөн совин ер бусын хурц байна. Авьяас чадварыг тань сорьсон үйл явдал тохиолдож магадгүй бөгөөд энэ нь таныг өсч хөгжихөд тус болно. Өчүүхэн саад бэрхшээлд шантрах хэрэггүй. Та аливааг илүү өргөн хүрээнд харж, өөрийнхөө үзэл бодлоос хальж чадах л болно. Та бүхнийг хяналтдаа авч чадах тул алхам алхмаар урагшилсаар байгаарай.

Арслан 

Арслангийн ордныхны хувьд энэ долоо хоног шинэ санаа, амжилт бүтээлээр дүүрэн, эрч хүчтэй байх болно. Долоо хоногийн эхээр ялангуяа олон шинэ санаа төрж, зөн совин, төсөөлөн бодох чадвар идэвхжинэ. Шинэ адал явдал, эрэл хайгуул хийх хүсэл тань оргилох бололтой. Долоо хоногийн сүүлээр үнэ цэнэ, хүч чадлаа мэдрэх үйл явдал тохиолдоно. Таны хичээл зүтгэлийн үр дүн гарч, хүсэн хүлээсэн шагнал, алдар нэрээ хүртэх бололтой. Зарим зүйл дээр тууштай, бүр хатуу ширүүн байж байр сууриа хамгаалах шаардлага гарна. Яг одоо л хатуу байж чадахгүй бол бүх зүйл нуран унаж магадгүй. Таны дотоод гэрэл гэгээ бусдын нүдийг гялбуулж байвал тэр нь таны биш, тэдний асуудал гэдгийг санаад өөртөө итгэлтэй байгаарай.

Охин

Долоо хоногийн эхээр мэдлэг чадвараа ахиулах, шинэ сургалтад хамрагдах болон ажил хэрэгтээ анхаарал хандуулах нь үр дүнтэй. Харин долоо хоногийн дунд үеэс эхлэн найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, ирээдүйдээ итгэх итгэлээ цэнэглээрэй. Өөрийгөө шүүмжлэхээ больж, уучлан хайрлах хэрэгтэй. Таны адал явдал эрэлхийлэгч зан сэргэж, гайхалтай аялалд гарч магадгүй. Мэдээж таны адал явдал хамгийн нарийн зохион байгуулалттай, бэлтгэл сайтай байна гэдэгт итгэлтэй байна. Карьерын тал дээр таатай мэдээ сонсох, хосын харилцаа үүсгэх гэх мэт сайхан үйл явдлууд тохионо. Та нуугдмал авьяас чадвараа бусдад нээнэ. Улирал солигдож буйтай холбоотой ханиад томуу хүрэхээс сэрэмжил.

Жинлүүр 

Жинлүүрийн ордныхны хувьд энэ долоо хоног итгэл найдвар, шинэ түншлэл болон хил хязгаараа тогтоох чухал үе байх болно. Долоо хоногийн эхээр танд өдрөг үзэл, итгэл найдвар төрж, ирээдүй илүү сонирхолтой санагдаж эхэлнэ. Зорилго, мөрөөдөлдөө илүү нухацтай хандахыг зөвлөж байна. Амралтын өдрүүдэд нийгмийн идэвх тань эрс нэмэгдэх төлөвтэй байна. Дундын өмч хөрөнгө болон дотно харилцааны тал дээр тодорхой хил хязгаар тогтоох шаардлага гарна. Хайрттайгаа аялалд гарах таатай боломж бүрдэж магадгүй. Танаас манлайлал хүсэх хүмүүс олон байгаа ч та бүх хариуцлагыг ганцаараа үүрэхийг хүсэхгүй, харин итгэлтэй хамтрагч, түнш хайж байна.

Хилэнц

Долоо хоногийн эхээр өдөр тутмын хэвшил, дэглэмдээ анхаарах шаардлагатай. Ирэх өдөр хоногуудад юуг сурч мэдэх хүсэлтэй байгаагаа тодорхой болго. Ар гэрийн амьдралаа ажилтайгаа тэнцвэржүүлж авч явах шаардлага гарч, багагүй тэвдэж магадгүй. Долоо хоногийн сүүлээр найз нөхөд болон хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлээрэй. Хэрвээ та ганц бие бол шинэ хүнтэй танилцах бололтой. Харин та хостой бол хайрттайгаа бие биенээ шинээр нээх боломж бүрдэнэ. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх гэнэтийн өөрчлөлт ирж байгааг од эрхэс анхааруулж байна. Гэхдээ энэхүү өөрчлөлт нь таны удаан хүлээсэн, танд хэрэгтэй байсан зүйл тул баяртайгаар хүлээж аваарай.

Нум

Долоо хоногийн эхээр өнгөрсөн үеийн хайр дурлалын дурсамж, магадгүй үл тоомсорлож байсан сэтгэлийн шархнууд сөхөгдөж магадгүй. Гэхдээ эдгээр сургамж нь танд гай болох гэхээсээ илүү амьдралыг өөр өнцгөөс харах боломж олгоно. Уран бүтээлч хүмүүсийн онгод хөглөгдөж ч магадгүй юм. Дотоод хүүхдээ анагааж, танд баяр баясгалан, амар амгалан авчирдаг зүйлдээ цаг гаргахад нэн тохиромжтой. Долоо хоногийн сүүлээр ажил хэргийн зорилгоо нэн тэргүүнд тавьж, шинэ төлөвлөгөө гаргахад анхаарна. Та өөрийн хил хязгаар, цаг хугацаагаа хатуу баримталж чадвал амар амгалан, шинэ хэв маягийг тогтоож чадна. Ажил болон хайр дурлал аль ч харилцаа байсан хүмүүс танд тал зассан маягтай байна.

Матар 

Долоо хоногийн эхээр удаан хугацаанд зугтаж байсан асуудалтайгаа нүүр тулж, зоригтойгоор шийдвэрлэх иржээ. Найз нөхөд болон бизнесийн түншүүдтэйгээ ойлголцоход илүү хялбар байх болно. Буулт хийх, хэлэлцээр хийх чадвар тань нэмэгдэнэ. Ирээдүйн боломж, өсөлт хөгжилдөө илүү анхаарлаа хандуулах цаг тань болсон байна. Томоохон баяр ёслолд оролцох, бүтээлч ажлынхаа үр шимийг үзэх мөч тохионо. Мөн гадаад төрхөө шинэчлэх, өөрийгөө халамжилж амрах зэргээр эрч хүчээ сэлбээрэй. Та бусдад үлгэр дуурайлал болж, олон хүний талархлыг хүлээх боловч үүнийг дагаад атаархал, өрсөлдөөн гарч ирж магадгүй. Таны шаргуу хөдөлмөрөөрөө олж авсан амжилтыг тань үгүйсгэх эсвэл тантай сөргөлдөх хүмүүс байж болох тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Хумх

Долоо хоногийн эхээр таны бүтээлч эрч хүч оргилж, шинэ санаагаа хэрэгжүүлэхэд маш таатай байх болно. Зорилгодоо хүрэхийн тулд бусадтай хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах арга барилд суралцана. Эргэн тойрны хүмүүстэйгээ тогтоосон холбоо харилцаагаа эргэн дүгнэхэд тохиромжтой. Ганц бие хүмүүсийн хувьд ирээдүйн хань ижлээсээ яг юу хүсч байгаагаа илүү тодорхой ойлгож авна. Мөн бусадтай хөгжилтэй харилцаа үүсгэх боломж гарч магадгүй. Гэр орондоо тухтай орчин бүрдүүлэх, хоол хийх эсвэл цэцэг ногоо арчлах зэргээр утсаа түр орхиж, өөртөө амралт өгөх хэрэгтэй. Удахгүй танд томоохон өөрчлөлт тохиож ч магадгүй юм. Айсуй өөрчлөлтийг соргогоор хүлээж авахад бэлтгэлтэй бай.

Загас

Та энэ долоо хоногт ердийнхөөсөө илүү их хүсэл тэмүүлэлтэй, дайчин байна. Та амжилтад хүрэхийн тулд идэвхтэйгээр зорилгодоо төвлөрөх болно. Долоо хоногийн сүүлээр таны амьдралд гэнэтийн зүйлс тохиолдож магадгүй. Юу ч болж байсан өөртөө итгэлтэй байж, эргэж битгий хараарай. Дотоод эрч хүчээ зөв зүйлд ашиглаарай. Хайр дурлалын харилцаа нээлттэй бөгөөд романтик байна. Та харилцаанаасаа яг юу хүсч байгаагаа илүү тодорхой мэдэрч эхэлнэ. Гэр орондоо тухтай, дулаан уур амьсгалыг бүрдүүлэх хүсэл тань нэмэгдэж, гэртээ цагийг таатай өнгөрүүлнэ. Долоо хоногийн төгсгөлд бусдад гаргах цаг болон өөрийнхөө эрч хүчийг хэрхэн тэнцвэржүүлэхэд суралцах болно.