Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Жүжигчин Б.Энхтүвшинг 1 сарын 23 ний өдрөөс эхлэн 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүнийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь 2019 оны 10 сарын 21-нд баривчилж байсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт залуу жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи, мансууруулах төрлийн “Мөс” гэж бодис хэрэглэж байхад нь баривчлан саатуулж байсан юм. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хэргийг шалгаад, нотлох баримтын хамтаар шүүхэд шилжүүлж, жүжигчин Б.Энхтүвшинд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.