Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ

2026 оны 5 дугаар сарын 18-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.6 хувиар, өмнөх сараас 4.5 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад:

  • Үхрийн цул махны үнэ 2.3 хувиар,
  • Үхрийн ястай махны үнэ 2.1 хувиар,
  • Хонины ястай махны үнэ 1.3 хувиар,
  • Атар талх 0.3 хувиар тус тус өссөн байна.