Цаг уурын байгууллагаас өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 21-ний өдөр нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Жолооч та бүхэнд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.