Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

-“Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл,
-Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл,
-Уул уурхайн төрийн өмчит компанийн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар,
-Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар,
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны шийдвэрийн талаар,
-Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.