/2026 оны 05 дугаар сарын 26-ны 14 цагийн байдлаар/

– Нэн их хуурайшилттай: Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн зарим газар, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
– Их хуурайшилттай: Баян-Өлгий, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатарын зарим газар, Увсын баруун, Архангайн зүүн, Булганы өмнөд хэсэг, хуурайшилт их байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР