ТЕГ-ын дарга П.Одонбаатарыг Гавьяат хуульч цолоор шагнажээ

Дундговь аймгийн Мандалговь хотын уугуул, хошууч генерал Пэлжээгийн Одонбаатар Монгол Улсын төрийн дээд “Монгол Улсын Гавьяат хуульч” цолоор шагнагджээ.

Тэрбээр Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхлүүлж, хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлын салбарт шат дараатайгаар дэвшин ажилласан аж. Өдгөө Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй ажиллан, үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь төрөөс ийнхүү үнэлсэн байна.