Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж цахим хуудаснаа “Нислээ, буулаа, ирлээ” хэмээн эх орондоо ирж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр 2019 оны аравдугаар сараас хойш эх орондоо ирээгүй бөгөөд олон нийт, зарим улстөрчид түүнийг ирж шалгуулахыг шаардаж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр АНУ-ын Стэнфордын Их сургуульд зочин судлаачаар ажиллаж ирсэн юм.
Тэгвэл ийнхүү долоон жилийн дараа эх орондоо ирж буйгаа цахимдаа хуудаснаа мэдэгдлээ.