БНТАУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол – Тажикистан” бизнес форум боллоо.
Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулсан тус форумд хоёр талын 90 гаруй төлөөлөгч оролцов.
БНТАУ-ын Хөрөнгө оруулалт, төрийн өмчийн удирдлагын улсын хорооны дарга Султон Рахимзода, МУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, МҮХАҮТ-ын удирдлагууд нээж үг хэлсэн. Хувийн хэвшлийн төлөөллүүд хоёр улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцлээ.
Форумын үеэр талууд бодит хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх дөрвөн санамж бичигт гарын үсэг зурав.
- МҮХАҮТ болон БНТАУ-ын “Тажинвест” байгууллага хоорондын хамтын ажиллагааны замын зураглал
- “Прайм Номадик Мийт” ХХК болон “Лесинвест” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
- “Нью Тех Мандала” ХХК болон “Лесинвест” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
- “Пак Мийт” ХХК болон “Лесинвест” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
Форумын төгсгөлд бизнес эрхлэгчдийн уулзалт болж, талууд цаашдын хамтын ажиллагааны саналаа солилцов гэж МҮХАҮТ мэдээлэв.