Согтууруулах ундаа хэрэглэсэн бол гол, ус руу орохгүй байхыг анхааруулав

Улсын хэмжээнд 2021-2025 онд усны ослын улмаас 359 том хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Усны ослын улмаас амь насаа алдсан иргэдийн 11 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орсноос шалтгаалжээ.

Иймд гол, нуурын эрэг дагуу амарч, аялахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байхыг зөвлөж байна.