ЦАГ АГААР: Улаанбаатарт +27… +29 градус халуун

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна.

 2026 оны 09-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.2 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар +14…+19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутаг, Орхон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө халж, +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

2026 оны 09-р сарын 17-ноос 2026 оны 09-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

  • 16-17-нд шилжих шөнө Хөвсгөлийн ихэнх сумд, Завхан, Архангайн зарим сумд, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо,
  • 17-ны өдөр Завхан, Архангай, Булганы ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар,
  • 17-18-нд шилжих шөнө Булган, Төв аймгийн ихэнх сумд, Хөвсгөл, Өвөрхангайн зарим сумд, Архангай, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн хойд сумдын нутгаар,
  • 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорнодын зарим сумд, Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд сумдаар,
  • 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 19-ний өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
  • 17-нд нутгийн баруун хэсгээр,
  • 18-нд ихэнх нутгаар,
  • 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3…-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11…+16 градус, говийн бүс нутаг Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.