СОЛОНГОСТ 9 ДОЛОО ХОНОГ ХҮРТЭЛХ ЖИРЭМСЛЭЛТИЙГ ЭМЭЭР ТАСЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

Өмнөд Солонгос улс 2027 оны эхний улирлаас жирэмсний 9 долоо хоног хүртэлх хугацаанд хэрэглэх үр хөндөлтийн эмийг албан ёсоор нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газар хууль бусаар, баталгаагүй эм хэрэглэхээс үүдэх эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор ийм зохицуулалт хийж байгаагаа тайлбарлажээ. Ерөнхий сайд Хан Сон Сүг “энэ арга хэмжээ нь үр хөндөлтийг дэмжих бус, хүний эрүүл мэндийг хамгаалах зорилготой” гэж мэдэгдээд байна.

Харин Католик шашны байгууллагууд уг шийдвэрийг эсэргүүцэж, амьдралын үнэ цэнийг үл хүндэтгэсэн байдал даамжирч болзошгүй гэж анхааруулсан байна. Мөн эмийг насанд хүрээгүй хүнд хэрхэн олгох, эрүүл мэндийн даатгалд хамруулах эсэх зэрэг олон асуудлыг цаашид хуульчлан зохицуулах шаардлагатай байгаа аж.