Засгийн газрын гишүүд Японд томилолтоор яваа тул өнөөдөр хуралдахгүй

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл тов ёсоор өнөөдөр ЗГ хуралдах ёстой боловч Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор хуралдахгүй. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад есдүгээр сарын 27-30-нд айлчилж буй. Түүний хамтаар ЗГ-ын хэд хэдэн гишүүн явсан ба тухайлбал, Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар багтсан  байна.