Долоо хоногийн /2026.Х.05-11/ өрнийн зурхай

Шинэ долоо хоногийн /2026.Х.05-11/ өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Энэ долоо хоногт хүч чадлаа мэдэрч, зорилгодоо итгэлтэй байхыг зөвлөе. Долоо хоногийн эхээр өөртөө итгэх итгэл тань дахин сэргэж, ямар ч дарамт, бэрхшээл тулгарсан бууж өгөхгүй. Зарим үед танд хэт их ачаалал ирж байгаа мэт санагдаж болох ч энэ мэдрэмж түр зуурынх. Та бодож байгаагаасаа илүү хүчтэй, чадвартай. Өдөр тутмын хэвшилдээ илүү хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөрийгөө хойш тавьж, амралт, эрүүл мэнддээ хангалттай анхаардаггүй байсан бол одооноос эхлэн өөрчлөлт хийхэд тохиромжтой. Шинэ ажил, шинэ төсөл эхлүүлэх гэж байгаа бол яарч шийдвэр гаргах хэрэггүй. Санаагаа сайтар боловсруулж, төлөвлөсний дараа алхам хийх нь илүү үр дүнтэй. Тэвчээртэй байж, бусдыг ойлгож, харилцаандаа уян хатан хандах тусам олон боломж нээгдэнэ. Хэн нэгний тавьсан шаардлага, хязгаарлалт танд дарамт мэт санагдаж болох ч үүнийг сөргөөр хүлээж авахын оронд тайван ярилцаж, ойлголцохыг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн шийдвэр гаргахдаа яарахгүй, сайтар бодож үзэх хэрэгтэй.

Үхэр

Долоо хоногийн эхний өдрүүдэд өдөр тутмын амьдралын хэв маягаа цэгцлэх, шинэ төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Хайртай хүмүүсийнхээ хэрэгцээ, мэдрэмжийг илүү сайн ойлгож эхэлнэ. Та бусдад илүү анхааралтай, халамжтай, тэвчээртэй хандах бололтой. Ярилцахдаа яарахгүй, бусдын байр суурийг ойлгохыг хичээвэл үл ойлголцлыг багасгаж чадна. Өмнө нь эхлүүлээд хаясан байсан төлөвлөгөөнд өөрчлөлт орж магадгүй. Хийх зүйлсээ илүү тодорхой болгож, бодит алхам хийхэд бэлд. Хайр дурлалын харилцааны тал дээр өнгөрсөн асуудлууд дахин сөхөгдөж болзошгүй. Ийм үед шууд дүгнэлт хийх, асуудлыг хурдан шийдэх гэж яарахын оронд нөгөө хүнийхээ байр суурийг ойлгохыг хичээгээрэй. Зарим зүйл тодорхой болоход цаг хугацаа хэрэгтэй. Гэрийн орчноо өөрчлөх, тохижуулах, ойр дотнын хүмүүстэйгээ илүү их цаг өнгөрүүлэх хүсэл төрнө.

Ихэр

Долоо хоногийн эхээр шинэ санаа төрж, аливааг өөр өнцгөөс харна. Өмнө нь ойлгомжгүй байсан зүйлсийн учрыг олж, дутуу байсан мэдээллээ нэгтгэн, шинэ санаа гаргах нөхцөл бүрдэнэ. Таныг юу аз жаргалтай болгодог, юунд сэтгэл хангалуун байдгаа илүү сайн ойлгож эхэлнэ. Шинэ зүйл сурах, сонирхолтой сэдвүүд судлах, хүмүүстэй танилцах боломж гарч магадгүй. Өөрийгөө хөгжүүлэх, хүрээллээ тэлэхэд таатай. Амралтын өдрүүдээр удаан бодож явсан шинэ төсөл, төлөвлөгөөгөө эхлүүлэхэд тохиромжтой. Өмнө нь шийдэлгүй орхисон асуудлууд дахин ил гарч ирнэ. Хамт ажилладаг хүнтэй холбоотой хуучин асуудал сөхөгдөх, эсвэл ажлын хэв маяг, өдөр тутмын дадлаа өөрчлөх шаардлага үүснэ. Өнгөц шийдэлд сэтгэл ханалгүй, асуудлын гол шалтгааныг ойлгох хэрэгтэй. Харилцаа холбоо, үзэл бодлоо илэрхийлэх чадвар тань хүчтэй байна. Санаагаа бусдад ойлгуулах, ярилцаж тохиролцоход илүү амар байна. Урт хугацааны зорилго, ирээдүйн төлөвлөгөөгөө дахин эргэцүүлэн харах хэрэг гарч магадгүй. Зарим зорилгоо шинэчилж, илүү бодитой чиглэл сонгох үе ирж байна.

Мэлхий

Долоо хоногийн эхээр та эд зүйлс, материаллаг орчинд илүү их анхаарал хандуулна. Гэртээ хуримтлагдсан хэрэггүй зүйлсээ цэгцлэх, эмхлэх хүсэл төрж магадгүй. Энэ үедээ хуучин эд зүйлсээ ангилж, хэрэглэхээ больсон зүйлсээ хандивлах эсвэл орчноо шинэчлэхэд тохиромжтой. Найз нөхөд, хайртай хүнтэйгээ илүү гүнзгий, чухал яриа өрнүүлэх боломж гарна. Сүүлийн үед үл ойлголцол, маргаантай байсан бол ярилцаад үз. Бүх зүйл шууд шийдэгдэхгүй байсан ч хонгилын үзүүрт гэрэл харагдана. Зарим үед дарамттай, хүнд мэдрэмж төрж болох ч чухал асуудлуудаа ярилцах нь хамгийн зөв алхам. Та бодлоо шууд, ойлгомжтой илэрхийлж чадвал удаан үргэлжилсэн асуудлуудын шийдлийг олох боломжтой. Долоо хоногийн эхээр гэр бүл болон ажил мэргэжлийн хоорондын тэнцвэр олох асуудал хурцаар тавигдаж магадгүй. Хоёр талаас зэрэг зэрэг шаардлага ирэх бололтой. Энэ үед бүхнийг нэг дор шийдэх гэж оролдохын оронд дарааллаар нь зохицуулах нь хамгийн үр дүнтэй. Мөнгө олох, санхүүгийн асуудлаа сайжруулахын төлөө илүү их эрч хүч гаргах үе ирж байна. Гэхдээ шийдвэр гаргахдаа бодлоготой хандаарай.

Арслан