Төв аймаг болон зарим аймагт ямааны годрон өвчин гарсны улмаас олон тооны ямааг амьдаар нь устгалд оруулж буй бичлэг мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өгөхөөр болжээ. Тодруулбал мэдээллээр:
• Ургац хураалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
• Ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ
• ХХААХҮ-ийн салбарын сонсголтой холбоотой асуудлаар нээлттэй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулах аж.