Ш.Энхийн-Од “NBA”-тай албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол сагсчин боллоо. Түүний аав МУГТ Ц.Шаравжамц “Энэ өдрийг мөн ч олон жил хүлээлээ дээ. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна аа. “NBA”-тай 10 хоногийн гэрээ хийсэн ч гэсэн надад бол болно оо. Сэтгэл амрав. Одоо “Жи” лигийн баг руугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрөө миний хүү. Аав нь ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.Бидний олон жилийн хүсэл байсан шүү. Та нартаа ч бас баяр хүргэе” гэжээ. Ийнхүү “Орланда Мэжик” баг “Майк Шаравжамц” хэмээх Ш.Энхийн-Одтой гэрээ байгууллаа. Тэрбээр “NBA” болон”G League” гэрээ байгуулсан анхны Монгол тоглогч болж байна.
.jpg)