Эрхүү мужид илэрсэн уушгины хатгалгаатай холбоотойгоор ОХУ-тай хиллэж буй улс орнууд хил гаалийн хяналтаа сайжруулаад байна. Ер нь манай хил гаалийн тогтолцоо хэр сайн бэ, орчин үеийн тоноглол хэр вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. УОК-оос асуудал дэгдлээ гэхэд шаардлагатай эм, вакцин байгаа эсэх, эмч мэргэжилтнүүд бэлэн байна уу гэх зэргээр төлөвлөгөө гаргаж ажиллана.
Манай улсад анх САТ-1 шүлхий 5-р сард оношлогдож, 6-р сарын 3-нд вакцин худалдан авах төлбөр шийдэгдэж, 6-р сарын 21-нд хилээр вакцин орж ирсэн. Өөрөөр хэлбэл шүлхий эхлээд нэг сарын дараа вакцины төлбөр мөнгө нь шийдэгдсэн. Энэ цаг хугацаа алдалтаас үүдэж 4167 мал устгалд орж, хохирлын нөхөн төлбөрт 6 тэрбум төгрөг зарцуулаад байна. Цаашид ийм цаг хугацаа алдалтыг гаргахгүйн тулд юун түрүүнд хил гааль, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, УОК-д цаг алдалгүй санхүүжилтээ шийддэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.