МУГЖ Т.Баясгалан: Зөөлөн мөртлөө зоригтой бай

Ардын жүжигчин С.Жавхлан МУГЖ Т.Баясгалан нарыг салсан гэх мэдээлэл баттай болсон. С.Жавхлан экс эхнэрийнхээ сошиал хаяг дээр дэлгэрэнгүй коммент бичсэн билээ.
Тэгвэл  МУГЖ Т.Баясгалан “Эмэгтэй хүнд асар их хүч бий. Унахдаа дахин босож чаддаг, эргэлзсэн ч мөрөөдлөө орхидоггүй, бусдад гэрэл түгээхийн зэрэгцээ өөрийнхөө үнэ цэнийг мартдаггүй бүсгүйчүүд олон бий.
Таны хэлсэн нэг үг, хийсэн нэг алхам, гаргасан нэг шийдвэр хэн нэгний амьдралд итгэл, урам, өөрчлөлт авчирч байдаг юм шүү. Тиймээс үргэлж өөрийнхөөрөө гэрэлт. Бас зөөлөн мөртлөө зоригтой бай. Түүнчлэн чимээгүй хэрнээ нөлөөтэй бай. Учир нь эмэгтэй хүний хамгийн том хүч бол түүний дотоод гэрэл билээ” гэжээ
Сануулахад: С.Жавхлан “Энэ бол залилангийн шуналт хэзээ ч засрахгүй этгээд юм билээ шүү. Хийсэн луйвар ихтэй! Ээ дээ Монгол түмэн минь болгоомжтой хол байгаарай! Хуурамч шүү! Худалч шүү! Битүү худал дүр шүү! Бүү хууртаарай ахан дүүс ээ! Бүтэхгүй луйварчин байна лээ шүү! Шоронд дуудагдаж ял хүртэх ёстой шулам байна лээ шүү!
Ингэж бичиж байгаа маань эсрэгээрээ энэ шуламд сурталчилгаа болно доо. Азтай шулам юм хөөрхий! Хүн сэтгэл гэж огт байхгүй элэг хатуу өлөн өссөн хүн юм билээ шүү! Үнэн юм үнэнээрээ энэ хорвоод сайхаан …” гэсэн юм.
Тэд хамтын амьдрал зохиогоод Т.Баясгаланг “Сама” хотхон, “Монгол эв нэгдэл” төслийг хамтран хэрэгжүүлж байсанч салжээ. Тус төсөл  С.Жавхланд ашиг авчирах бус зүгээр “панчаан” болов уу гэх хардлага ч бий болсон
.