Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:
Аравдугаар сарын 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд төвийн хэсгээр, 17-нд зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн ихэнх нутгаар эрс хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим нутаг, Булган, Сэлэнгийн хойд сумдаар 0.0–3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5–10 метр хурдтай байна. Өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи секундэд 12–14 метр хүртэл ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0–5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр 3–8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13–18 градус, бусад нутгаар 8–13 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5–10 метр, өдөртөө 6–8 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ