Японы Эзэн хаан 2026 оны санхүүгийн жилд өөрт нь олгох цалин, урамшууллын нэмэгдлийг авахаас татгалзсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна.
Тэрээр ард иргэдийн амьдрал үнийн өсөлтөөс шалтгаалан хүнд байгаа энэ үед өөрийн амьдралын нөхцөлийг сайжруулах нь зохисгүй гэж үзжээ.
Энэхүү шийдвэрийн дараа Япончууд цахим орчинд талархал, хүндэтгэлээ илэрхийлсэн сэтгэгдэл тасрахгүй байна.
Эзэн хааны жилийн нэмэгдэл ойролцоогоор 900 сая орчим төгрөг юм.