УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ.Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг мань хүн энэ сэдвээс их эмээнэ. Арга ч үгүй л дээ. Материалыг нь судалж ойлгочихоод, Бодийг-Бортээг болгож хувиргаад шагналд нь сая доллар авчихсан хүн хэмээн бичсэн.
Учир нь ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэвлэлд яриа өгөх үедээ “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлыг хөндсөн.
Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Энэ бол “маш нууц”-ын зэрэглэлтэй байсан Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр АНХ УДАА нууцаас гарсан нь
байна. Тагнуулын байгууллагын дүгнэлт, Засгийн газрын шийдвэрээр энэ намар ил болгосон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрлэсэн 2021 оны 06-р сарын 23-ны өдөр бол шинэ Ерөнхийлөгч сонгогдоод тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс 2 хоногийн өмнө амжиж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “чоно борооноор” хийсэн ажил. Төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах(офтейк) замаар Бодь интернейшнлтэй шууд гэрээ байгуулсан. Гэрээний дүнг нь хар. Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн” хэмээн бичжээ