Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Иймд ахмад настан, архаг өвчтэй хүмүүс:
- Эмчийн хяналтад тогтмол байх,
- Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх,
- Холбоо барих хүний утасны дугаартай байх,
- Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх,
- Халуун, бүлээн шингэн зүйл уух,
- Сайн унтаж амрах,
- Тайван стрессгүй ядрахгүй байх,
- Дулаан хувцаслах, даарахгүй байх,
- Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх,
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх,
- Олон нийтийн газраар явахгүй байх,
- Амны хаалт зүүх,
- Гараа сайтар савандаж угаах. Хэрэв бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв 103, СЭМҮТ 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ЭМЯ