УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчлье” зорилтот төслийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацааг үджээ. Тэгвэл тэрээр гэр хорооллынхонд хандаж гараа савандаж угаах уриалга гаргав.
Тухайлбал тэрээр “Та гэр хороололд юм уу, усны саванд ус нөөцөлдөг орчинд амьдарч байгаа бол усны ШАНАГА-нд хүрэхийн өмнө гараа сайтар САВАНДАЖ угааж байгаарай. Цэвэр ус руу шанаганы бариулаар дамжиж халдвар ордог гэнэ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Дашрамд дуулгахад, Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчлье” төслөө “пороро”-гийн үеийнхний төлөө хийж байгаа гэсэн шүү.