ШШГEГ-ын Урьдчилан сэргийлэх 461-р ангийн Г.Сүх-Очир нарын таван ажилтанд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд хийлээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй зарим асуудлыг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагаас товлолоо
Тэднийг шүүгч асан Л.Бямбаа тус ангид түр саатуулагдаад байхдаа амиа хорлосон хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.5 дахь хэсгийн 2-т зааснаар “хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биeлүүлээгүй, хайнга хандсан’ хэмээн буруутгаж байгаа аж.
Шүүгч асан Л.Бямбаагийн хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сард Салхитын мөнгөний ордтой холбоотой хахууль өгсөн хэрэгт хамтран оролцсон хэмээн АТГ-т шалгагдан улмаар 461-р ангид түр саатуулаад байсан юм.