Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс үүдэлтэйгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Улмаар сурагчдад теле хичээлийг телевизээр зааж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон байна.
Энэ үеэр Ё.Баатарбилэг сайд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын шалгалт авахгүй. Харин ЭЕШ-аа л авна. Хичээл сургууль эхлэхээр теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдана” хэмээжээ.