- Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “ковид 19” илэрсэн байна. Дээрх иргэн нь Францын “Арева” компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлажээ. Өнөөдөр 06.00 цагт Шадар сайдын өрөөнд УОК хуралдаж эхний шийдвэрүүд гаржээ. Тодруулбал түүнтэй хамт нислэгээр ирсэн болон уулзсан бүх иргэдийг хайж олох ажлыг эхлүүлээд байгаа аж.
Мөн Улаанбаатараас орох гарах бүх хөдөлгөөнийг зогсоосон байна.